Landing page
Нэг хуудас, нэг зорилго. Шинэ бүтээгдэхүүн, урамшуулал, бүртгэл цуглуулахад.
- Утсан дээр зөв харагдана
- Залгах, бичих товч
- Холбоо барих форм
Монголд 2.9 сая хүн буюу хүн амын 83% нь өдөр бүр интернэт ашигладаг. Гэвч ихэнх бизнес Google Maps дээр байхгүй, вэбсайтгүй, цэс болон үнэ нь хуучин Facebook пост дунд булагдсан байдаг. Бид үүнийг нэг дороос шийдэж, танай бизнесийн дараагийн түвшинд гарах үүд хаалгыг нээнэ.
01 / Үнэ
Доорх нь нээлтийн хямдралтай үнэ. Ажлын хэмжээ, хуудасны тоо, нэмэлт шаардлагаас хамаарч өөрчлөгдөж болно. Эхлээд ярилцаад тодорхой үнэ гаргана.
Нэг хуудас, нэг зорилго. Шинэ бүтээгдэхүүн, урамшуулал, бүртгэл цуглуулахад.
Бүрэн танилцуулга сайт. Үйлчилгээ, үнэ, бидний тухай, холбоо барих. Google хайлтад бэлтгэсэн.
Вэбсайт, landing page, лого. Гурвуулаа нэг брэндийн өнгө, нэг стилээр.
Дараах ажлуудыг тусад нь эсвэл багцад нэмж хийнэ. Үнэ нь ажлын хэмжээнээс хамаарна. Хүсэлтээ үлдээвэл бид тантай холбогдож, шаардлагыг тань сонсоод тодорхой үнэ гаргана.
02 / Ажлын явц
Төлбөр төлсний дараа ажил хэрхэн явж байгааг мэдэхгүй байх нь энэ салбарын хамгийн түгээмэл гомдол. Тиймээс алхам бүрийг урьдчилан тодорхой болгосон.
Утсаар, Messenger эсвэл формоор хүсэлтээ үлдээнэ. Танд юу хэрэгтэйг ярилцаж, тодорхой үнэ гаргана.
Бизнесийн нэр, үйлчилгээ, үнэ, зураг, холбоо барих мэдээлэл. Шаардлагатай зүйлсийн жагсаалтыг бид өгнө.
Загварыг эхлээд харуулна. Таны саналаар өнгө, текст, бүтцийг засна. Зөвшөөрсний дараа үргэлжилнэ.
Сайтыг интернэтэд байршуулж, хаягийг нь танд өгнө. Хэрхэн ашиглахыг заана.
03 / Батламж
Бид таны захиалгыг нэг бүрчлэн нягталж, сэтгэлээ шингээн, найдвартай чанартай эцсийн бүтээгдэхүүн гаргахыг зорьдог.
Бүтэн дүнг урьдчилж авахгүй. Загварыг харуулж, та зөвшөөрсний дараа л үлдэгдэл төлбөрийг авна.
Алхам бүрт юу хийгдэж байгааг харуулна. Хэзээ юу болохыг та таамаглаж суухгүй.
Хийгдсэн сайт танайх. Жил бүр төлбөр төлөхгүй, хостинг үнэгүй. Хүссэн үедээ өөр газар зөөж болно.
04 / Асуулт
Facebook пост долоо хоногийн дараа доогуур живдэг. Google хайлтад бараг гардаггүй. Хүн танай нэрийг хайхад юу ч олдохгүй бол өөр газар руу явна. Вэбсайт нь Facebook-ийг орлохгүй, харин түүнийг олддог болгоно.
Landing page 299,000₮. Нэг удаа төлнө, жил бүр төлөхгүй. Хостинг үнэгүй. Танд хэрэггүй бол бид шууд хэлнэ. Хэрэггүй зүйл зарахгүй.
Урьдчилгаа авчихаад алга болдог тохиолдол энэ салбарт олон. Тиймээс бид бүтэн дүнг урьдчилж авдаггүй. Загварыг эхлээд харуулж, та зөвшөөрсний дараа л ажил үргэлжилнэ.
Ажлын хэмжээнээс хамаарна. Ярилцахдаа тодорхой хугацаа хэлнэ, таамаглаж хэлэхгүй.
Бидэнд хэлээрэй, бид засна. Танд код засах шаардлага гарахгүй.
Хостинг үнэгүй, бид тохируулж өгнө. Өөрийн домэйн авах бол жилд 35,000₮ орчим, гэхдээ заавал биш. Үнэгүй хаягаар ч сайт бүрэн ажиллана.
Вэбсайт бол сарын зардал биш. Нэг удаа төлж, өөрийн өмч болгодог хөрөнгө оруулалт. Танай харилцагч танайхтай хамгийн түрүүнд уулздаг газар нь энэ. Тиймээс бид ажлаа хийгээд алга болдоггүй.
05 / Эхэлъе
Утсаар шууд залгаж болно, эсвэл доорх формыг бөглөөрэй. Бид тантай холбогдоно.